eOffice.software - Цахим Хуралдай Програм

www.eOffice.software нь байгууллагын үйл ажиллагааг нэг цэгээс зохион байгуулж мэдээллийн алдагдалгүйгээр өндөр ажлын бүтээмжтэй ажиллах орчинг бий болгох цахим оффисын систем юм.
  • Орон тоо, ажил үүргийн хуваарилалтыг хянах шийдэл

    Ажилтан бүрийн харъяалагдах алба, хэлтэс, албан тушаал, ажил үүргийн хуваарийг харж, үйл ажиллагааны өргөжилт, өөрчлөлтөөс хамаарсан ажлын байрны орон тооны өөрчлөлтийг цаг тутам хянах шаардлалга цаг тутам тулгардаг. Иймээс энэ асуудлыг цаг алдалгүй шийдэх боломжийг www.eOffice.Software танд олгоно.
  • Ажлын гүйцэтгэлийн хяналт, ажил хуваарилалтын шийдэл

    Ажилтан бүрийн гүйцэтгэж буй ажлууд тэмдэглэгдэж, жагсаалт үүснэ. Ахлах мэргэжилтнүүд хариуцсан ажилтныхаа ажлын гүйцэтгэлийг жагсаалтаар дамжин хянах боломжтой бөгөөд шинэ үүрэг, даалгавар өгсөн тохиолдолд тухайн ажилтанд сонордуулга илгээгдэнэ.
  • Хэрэгжиж буй албан үйл ажиллагаа болон бүхий л албан хэргийн лавлагааг хянах шийдэл

    Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг хянах, мөн урьд өмнө хийгдэж байсан албан хэрэгүүдийн түүхийг харах, ирээдүйн албан хэргүүдийн төлөвлөгөөг харна. Мөн тухайн албан хэрэгийн хувь дахь үүрэг даалгаврын задаргааг харж болно.
  • Ажилтан, албан хаагчдынхаа ажлын байран дээр байх хугацааны мэдээллийг хармаар байна уу?

    Ажилтан өөрийн ажлын цагийг шүүж харах боломжтой. Амралт, албан томилолт, гадуур ажиллах, сургуульд суралцдаг эсэх, өвчтэй, чөлөөтэй, хоцорсон, тасалсан зэрэг мэдээллийг тус бүрд нь бүртгэсэн байх тул дурын хугацаагаар цаг ашиглалтын мэдээг харна. Хүний нөөц болон эрх олгогдсон ахлах мэргэжилтэн ажилчдынхаа цаг бүртгэлийн мэдээллийг мөн харах боломжтой. Байгууллагаас олгосон албан томилолт, чөлөө зэрэгт албан баримт байгаа бол эрх олгогдсон мэргэжилтэн харгалзах хэсэгт бүртгэл хийх боломжтой
  • Харилцагч байгууллагуудтайгаа албан бичгээр харилцахдаа мэдээллийн урсгал алдагдаад байна уу?

    Байгууллагад ирсэн болон бусад байгууллагуудруу хүргэгдсэн албан бичиг, илгээмжийг бүртгэж, холбогдох мэргэжилтэнд хариуцуулна. Мэргэжилтэн хариу илгээх болон хариу авах зэрэг ажлаа бүртгэн, тэмдэглэл хөтлөнө.
  • Хөрөнгө оруулалтын хугацаа, хариуцсан мэргэжилтний явцыг удирдах, хянах болон удирдлагыг мэдээллээр хангах шийдэл

    Хөрөнгө оруулалтуудыг бүртгэж, хариуцах мэргэжилтэнг томилно. Мөн хөрөнгө оруулалттай холбоотой төслийн явцыг хянана. Хөрөнгө оруулалт цагаа олсон, гүйцэтгэл сайтай байх нь байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэг.
  • Байгууллагад ирсэн өргөдөл гомдолд цаг алдалгүй хариу өгч, шийдвэрэх хялбар шийдэл.

    Байгууллагад ирсэн өргөдөл гомдлыг бүртгэж, шийдэх мэргэжилтэнд хариуцуулна. Өргөдлийн шаардлагаас хамаарч шат шатандаа харгалзах мэргэжилтэнд шилжүүлэн хариуцуулж болно. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн болон бусад холбогдох тэмдэглэл хөтлөгдөнө.
  • Ажилтан албан хаагчдыг урамшуулж, ажилчдын үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх шийдэл.

    Ажилтан албан хаагчдын авсан шагнал, урамшууллыг бүртгэж, шаардлагатай бол шүүлт, хайлт хийх замаар тухайн шагнагдсан ажилтны хариуцлагыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Шагнал урамшуулал нүдээ олсон байх нь нийт хамт олныг ажилдаа шамдах тэмүүллийг нэмэгдүүлдэг.
  • Байгууллагын дотоод бичиг хэргийн архивийг хамгийн оновчтой цэгцлэх шийдэл

Бусад боломжууд



Бизнесийн дотоод үйл ажиллагаагаа илүү амжилттайгаар удирд!

Танай байгууллагын цахим оффисийн төгс шийдлийг бид санал болгоё. Өөрийн бизнесээ эрчимжүүлэхэд ухаалаг шийдэл байх болно гэдэгт бид итгэлтэй байна.